КОЛЛЕКТОРЫГ УЛИРАЛ БОЛГОНД ЯАГААД ЗААВАЛ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Монголын нөхцөлд тоос шороо ихтэй байдаг учраас улиралдаа зайлшгүй цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай.
КОЛЛЕКТОР БОХИРДСНООР
Автомашин хүчгүй болох, хааз авалт эрс муудах, автомашин асахгүй болоход хүрдэг. Та хамгийн түрүүнд агаар шүүгчээ шалгах шаардлагатай. Агаар шүүгчийг 5.000км тутамд солих заалттай байдаг.
КОЛЛЕКТОР ГЭЖ ЮУ ВЭ?
Автомашины хөдөлгүүрийн шатах кабинд Агаар, Бензины холимог, Даралт, Оч гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрэлдэн хөдөлгүүрт шаталт явагддаг. Эдгээрийн нэгэн чухал хэсэг болох агаарын хэмжээг тохируулж өгдөг эд ангийг коллектор гэнэ. Коллектор бохирдсноор хөдөлгүүрт орох агаарын хэмжээ багасаж шаталт дутуу явагдах нөхцлийг бүрдүүлэн машин хүчгүй болход хүргэдэг. Холимогийн хаалт нь троссоор нээж хаагддаг мөн компьютероор нээж хаагддаг буюу цахилгаан холимгийн хаалт гэж бий. Приус автомашин нь цахилгаан холимгийн хаалттай бөгөөд энэхүү хаалтыг заавал мэргэжлийн сервис засварын газраар цэвэрлүүлэх шаардлагатай. Учир нь цахилгаан холимгийн хаалтыг цэвэрлэх явцад хаалтыг гараар нээвэл тохиргоо алдагдаж нормаль өндөр барих эрсдэлтэй байдаг. Хэрэв танд ийм асуудал тулгарсан бол мэргэжлийн сервис засварын газарт хандаж компьютероор тохиргоо хийлгээрэй.