Categories
Инженерийн зөвөлгөө Онцлох

АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

МОТОР БОЛОН КРОПНЫ ТОС, ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙ ХЭМЖЭЭГ ШАЛГУУЛАХ

Монгол орны нөхцөл шороо тоос ихтэй байдаг тул хөдөлгүүрийн тосыг 5000км-8000км тутамд шалгаж солих шаардлагатай байдаг. Харин хурдны хайрцгийн шингэн нь 20.000км-40.000км тутамд солигддог.

Хөдөлгүүрийн тосыг удаан солихгүй явснаас болж хөдөлгүүр ээрэх, хааз муу авах, хүчгүйдэх зэрэг цаашлаад хөдөлгүүрийн насжилтыг богиносгох, хөдөлгүүр зуурах болон цохих сөрөг үр дагавартай. Мөн хөдөлгүүрийн тосны хэвийн хэмжээг тогтмол шалгаж байх шаардлагатай. Учир нь хөдөлгүүр явах км тутамд тосны түвшин багасаж байдаг.

Приус автомашинд цахилгаан болон бензин хөдөлгүүрийн хөргөлтийн шингэний банк байдаг. Хөргөлтийн шингэний банк дээр MAXIMUM болон MINIMUM хэмжээ байдаг бөгөөд шингэн нь MAXIMUM зурааснаас бага байж болохгүй. Хөргөлтийн шингэн багассан тохиолдолд помп шатах болон цахилгаан мотор шатах, бензин мотор халах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг.

ТООРМОСНЫ СИСТЕМИЙГ ШАЛГУУЛАХ

Тоормосны системийн хэвийн үйл ажиллагаа тоормосны наклад болон шингэнийг мэргэжлийн авто сервисд хандан шалгуулах хэрэгтэй. Приус 30 автомашины хувьд 4 дугуйны накладыг шалгах боломжтой байдаг. Харин Приус 20 автомашины хувьд хойд дугуйндаа тэлдэг накладтай байдаг тул заавал задалж үзэх шаардлагатай байдаг. Накладыг солилгүй дуустал нь явсан тохиолдолд пиланз элэгдэх Приус 20 автомашины хойд наклад дууссан үед тэлэгч болон поршин гэмтэх цаашлаад тоормосны шингэн тэлэгчээрээ алдагдана. Тоормосны шингэн багассанаар хянах дээр алдааны гэрлүүд асаж сигнал өгч тоормосгүй болох цаашлаад тоормосны аппарат эвдрэх сөрөг үр дагавартай. Иймээс хөдөө орон нутагт зорчихоос өмнө тоормосны системийг заавал мэргэжлийн авто сервисд шалгуулж байгаарай.

ДУГУЙГ ТОХИРСОН УЛИРАЛД СОНГОХ

Автомашины аюулгүй байдал дугуйн дээр тогтдог. Дугуй дотроо өвөл болон зуны мөн 4 улирлын дугуй гэж байдаг. Зарим жолооч нар зуны улиралд хөдөө орон нутагт зорчихдоо өвлийн дугуйг тавьсан байдаг. Өвлийн дугуй нь зөөлөн хээтэй байдаг учраас халалт өндөр элэгдэл түргэн явагддаг. Мөн хад чулуу ихтэй замаар явахад дугуй хагарах эрсдэлтэй. Харин зуны дугуй нь мөн адил явалт, эргэлт дунд халдаг ч резиний чанар нь хатуу байдаг тул өвлийн дугуйнаас харьцангуй элэгдэл даах чадвартай халалтад тэсвэртэй байдаг. Дугуйгаа солиулахад анхаарах зүйлс нь обуд цохигдсон мөн дугуй хавагнасан, язарсан эсэхийг сайтар шалгах дугуйн амсрыг зориулалтын тосоор тослуулж хийн даралтыг үйлдвэрлэгчээс заасан тэмдэглэгээний дагуу хийлүүлж хэвшээрэй.

АВТОМАШИНЫ ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ

Автомашины их гэрлийн тусгал мөн тоормос, дохио, подвор зэрэг гэрлийн бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай. Их гэрлийн тусгал тохиргоо алдагдсанаар үзэгдэх орчин муудах, бусад тээврийн хэрэгслийг гялбуулах, борооны дусалд гэрэл ойж зам харагдахгүй болох гэх мэт сөрөг нөлөөтэй. Мөн гэрэлтүүлэх хэрэгсэл бүтэн байх нь шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бусад жолооч нар таны автомашиныг харахад хялбар болж аваар ослоос урьдчилан сэргийлэх болно.

ЗАЙЛШГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Таны автомашинд запаас дугуй, демократ, галын хор, ослын гурвалжин, эмийн сан, татлага, шил цонх хагалагч болон бүс зүсэгч гэх мэт зүйлс байх шаардлагатай. Эдгээр зүйлс нь таныг хүнд нөхцөлд орсон үед зайлшгүй хэрэг болохоос гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заагдсан байдаг.

Categories
Инженерийн зөвөлгөө

ПРИУС АВТОМАШИНЫ БАТАРЕЙ БУЮУ ЦЭНЭГ ХУРААГУУРЫН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

БАТАРЕЙН НАСЖИЛТАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

  • Богино зайд явах
  • Явдал гүйцэхгүй байх
  • Удаан хугацаанд асаахгүй байх

эдгээр тохиолдолд батарей нурж байдаг. Ийм учраас нурсан батарейг ширхгээр болон ком батарей сольж тавьдаг. Хэрэв батарейг солиулсны дараа дээрх 3 үйлдэл давтагдвал батарей нурах үндсэн шалтгаан болдог.

БАТАРЕЙГ ХЭРХЭН ЦЭНЭГЛЭХ ВЭ?

Батарейг цэнэглэхийн тулд тууш замд 80км цагийн тогтмол хурдаар 100км замыг туулна. Ингэхдээ хэт хүчлэх мөн өндөр хааз өгөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэрэв хэт их хүчилж, өндөр хааз өгвөл батарейн цэнэг цахилгаан моторт ихээр зарцуулагдан эргэн нурах эрсдэлтэй байдаг бол жигд хаазтай тогтмол хурдтай явснаар автомашины батарей жигд цэнэглэгдэж хэвийн үйл ажиллагаанд орно.

Categories
Инженерийн зөвөлгөө

АЯЛАЛД ГАРАХЫН ӨМНӨ ӨӨРӨӨ ШАЛГАХ 5 ЗҮЙЛ

АЯЛАЛД ГАРАХЫН ӨМНӨ ӨӨРӨӨ ШАЛГАЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 5 ЗҮЙЛ ЮУ ВЭ?

  1. Дугуйныхаа боолтыг чангалах мөн хийн даралтын хэмжээг үзэх
  2. Хөдөлгүүр болон хурдны хайрцгийн тосны хэмжээг шалгах
  3. Радиаторын шингэнийг дүүрэн байгаа эсэхийг шалгах
  4. Цахилгаан моторын шингэнийг дүүрэн байгаа эсэхийг шалгаж үзэх
  5. Агаар шүүгчийг шалгаж үзэх хэрэгтэй

ЯАГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Дугуйгаа солиулсны дараа мөн солиулаагүй удсан ч гэсэн та бүхэн заавал чангалж шалгах хэрэгтэй. Энэ нь таны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг. Мөн хийн даралтыг шалгах нь зүйтэй. Учир нь хийн даралт бага үед руль булаах, бензин зарцуулалт ихсэх, дугуйны хээ элэгдэх процессыг түргэсгэдэг.
  • Тос маслог дүүрэн байгаа эсэхийг заавал шалгах ёстой. Хэрвээ тос хэвийн хэмжээнээсээ бага хэмжээтэй байвал мотор халах цаашлаад мотор цохих нөхцөл бүрддэг.
  • Радиаторын шингэн нь моторыг хөргөөх зориулалттай байдаг. Энэ нь хэвийн хэмжээнээс бага буюу дундуур байж болохгүй. Энэ нь таныг явахад саад болох мөн моторын халалтад нөлөөтэй байдаг тул та заавал тус шингэнийг шалгах хэрэгтэй.
  • Цахилгаан моторын шингэн нь цахилгаан моторыг хөргөх зориулалттай байдаг. Энэ нь шингэн нь хэвийн хэмжээнээс бага байвал Цахилгаан мотор эсвэл хурдны хайрцгийг шатаах магадлалтай болдог.
  • Агаар шүүгч бохирдсоноор хөдөлгүүрийн бензин зарцуулалт нэмэгдэх цаашлаад хөдөлгүүрийг хүчгүй болгох нөхцөл бий болдог тул та заавал агаар шүүгчийг шалгаж мөн сольж хэвшээрэй.
Categories
FAQ

Дэлгэцийн меню хэсэг хааяа ажиллахгүй гацаад байна?

Ихэнх тохиолдолд усанд орсон ус туулсан машинууд голын дэлгэц гацах нь элбэг тохиолддог. Ийм тохиолдолд таарсан онтой таарсан кодтой NAVIGATION буюу дэлгэцийн компьютероор солиод үзэх хэрэгтэй. Болохгүй бол голын дэлгэц сольж үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд цахилгааны жижиг массаас болж голын дэлгэц ажиллагаагүй болдог. NAVIGATION компьютер гэж юу вэ ? NAVIGATION нь нэг ёсондоо голын дэлгэцийн компьютер гэж хэлэхэд болно. Зарим энгийн Приус 20-ууд NAVIGATION байхгүй орж ирдэг тохиолдол цөөнгүй байдаг . Уг компьютер нь зорчигчийн сандал доор байрлаж байгаа. Үүрэг: Голын дэлгэцийн ажиллагаа Хөгжим дээр хуулагдаж сууж байгаа хард Япон улсдаа хэрэглэгдэх (Map) газрын зураг зэрэг зүйлүүдийг уг системийн тусламжтай хэрэглэж байна.

Categories
FAQ

Приус 20 Их гэрэл анивчаад унтраагаад асаахаар зүгээр болоод байна.

Таны автомашины их гэрлийн ламп өсгөгчтэй “XENON” бол асах цагийн хугацаа дууссан байна. Ламп үйлдвэрлэгч байгууллагууд ксенон лампад тодорхой асах цагийн хугацаа зааж үйлдвэрлэсэн байдаг. Зарим нэг тохиолдолд өсгөгч шатсан байдаг өсгөгч шатахад гэрэл асахгүй асах үедээ 5-10 сек болоод унтардаг. Приус 20 автомашинд өсгөгчтэй ламп нь: D2R болон D4R гэсэн 2 төрлийн сонголттой байдаг.

Categories
FAQ

Тэнхлэг тохиргоог ямар үед хийх вэ?

Явах эд ангид ямар нэг зүйл /Рулийн аппарат, тиаг, шарнер, өндгөн тулгуур, гар/ зэрэг солих үед мөн руль булааж байгаа үед, хөдөө /хол замд/ явж ирсний дараа тэнхлэг тохиргоо хийлгэж хэвшээрэй.

Categories
FAQ

P/S болон гурвалжин асаад руль нь хатуураад байна яах вэ?

Та машиныхаа рулийн компьютерыг солих хэрэгтэй. Хэрвээ хөдөө хол явахаар бол руль гацах магадлалтай.

Categories
FAQ

Түлхүүрээрээ онгоохгүй байна жижиг түлхүүрээрээ онгойж байна. Машин зүгээр асаж байгаа ?

  1. Ийм үед эхлээд та түлхүүрийнхээ батарейг солих хэрэгтэй.
  2. Нэг кноп нь ажиллаад нөгөө кноп нь ажиллаагүй болсон үед шинэ түлхүүр тааруулах хэрэгтэй таны түлхүүр гэмтсэн байна.
  3. Кноп хуулраад цавуугаар наасан үед мөн чип рүү цавуу орсон үед гэмтэнэ шинэ түлхүүр тааруулах хэрэгтэй таны түлхүүр гэмтсэн байна.
  4. Зарим үед түлхүүрээ норгох, унагаж гэмтээдэг. Шинэ түлхүүр тааруулах хэрэгтэй таны түлхүүр гэмтсэн байна.
  5. Бүтэн Ж приус 20 дээр түлхүүр ажиллахгүй байгаа үед түлхүүрийн чип гэмтсэн байна. Шинэ түлхүүр таниулах хэрэгтэй
Categories
FAQ

Приус 30-ийн их гэрлийн ламп солиход анхаарах зүйл.

Их гэрлийн ламп солихдоо лампыг сууринд нь зөв бөгөөд сайн суулгах хэрэгтэй. Хэрэв дутуу болон далий суурилуулбал их гэрлийн суурь хайлдаг.

Categories
FAQ

Приус 20 шарвалтын гэрэл асаад миль нь 30км/ц-аас дээш гарахгүй байна юуных вэ?

Рүлийн уян гэмтсэн мөн обуд, дугуй өөр хэмжээтэй, тэнхлэг тохиргоо алдагдсан тохиолдолд шарвалтын гэрэл асаад хаазыг хязгаарлана. Рулийн уян солиулах дараа нь тэнхлэг тохиргоог шалгуулаарай.